Долоо хоногийн онцлох ярилцлага​​​​​​​

Хуучирсан мэдээ: 2017.12.02-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага​​​​​​​

Долоо хоногийн онцлох ярилцлага​​​​​​​

С.ЖАВХЛАН: БИ ЖАЛГАНЫ ҮЗЛЭЭСЭЭ АЛЬ ХЭДИЙН ГАРСАН

‘Ньюс’ агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа багцлан хүргэж байна. 

УИХ-ын гишүүн С.ЖАВХЛАН

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа. 

-Та одоо монголчуудын мэддэг дуучин биш улстөрч болсон. Та УИХ-д суух дөрвөн жилийн хугацаанд юуг засч, залруулмаар байна вэ?

-Би өмнө нь үндэсний үйлдвэрлэл гэдгийг биеэрээ уриалж, дуулж олсон мөнгөө дотоодын үйлдвэрлэгчдэд орлого оруулдаг байсан бол одоо үндэсний хэмжээнд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ажлыг эхлүүлээд явж байна. Бидний өнөөдрийн өрсөлдөгч бол ямар нэг хүн, бүлэглэл, нам, эвсэл биш. Бидний өнөөдрийн гол өрсөлдөгч бол цаг хугацаа. Цаг хугацаатай өрсөлдөхийн тулд Монголынхоо төлөөх бүх зүйл бидэнд хамаатай. Энэ бүх зүйл рүү л С.Жавхлан орж ажиллахыг хичээнэ. Тэгэхээр хэтийн зорилго маш өндөр тавигдсан учраас наана нь байгаа янз бүрийн жижиг сажиг саадыг тоож анзаардаггүй. С.Жавхлан үндэсний, эх орноо гэсэн сэтгэлгээг аварч үлдэх, хойч үедээ үлдээх бүхий л зүйл рүү орно. Тийм ч учраас мэргэн сонгогчид, баянзүрхчүүд маань С.Жавхланг Монголыг минь Монгол болгож, Монголгүй сэтгэл гаргаж байгаа хүмүүсийг цэвэрлээд өгөөч гэж Зүрх хайрханы хормойгоос энэ сэнтийд өргөж итгэл хүлээлгэж явуулсан. Энэ гол чиглэлээ бариад улс төр нийгмийн гажиг буруу сэтгэлгээг арилгах соён гэгээрүүлэх энэ олон жил хийж яваа үндсэн замаараа л цааш зүтгэнэ дээ.

Дэлгэрэнгүй


О.МӨНХСАЙХАН: ЦААЗЫГ СЭРГЭЭЖ БОЛОХГҮЙ МАШ ОЛОН ШАЛТГААН БИЙ

Хуульч О.МӨНХСАЙХАН

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа. 

-Сүүлийн үед бага насны хүүхдийг хэрцгийгээр хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр гарч байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх санаачилга гаргалаа. Та судлаачийн хувьд үүнийг юу гэж харж байна вэ?

-Ерөнхийлөгч 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ний өдөр бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн балмад хэрцгий аллагын гэмт хэрэгтнүүдэд цаазаар авах ялыг сэргээх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлжээ. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, түүнээс болж амь насаа алдсан гэмт хэрэг сүүлийн үед олноор гарах болсон нь нийгмийг цочроож байна, үүнийг таслан зогсоохын тулд цаазын ялыг сэргээх ёстой гэж Ерөнхийлөгч хэлсэн. Цаазаар авах ялтай боллоо гээд ийм онц хүнд гэмт хэргийн гаралт буурч, алга болохгүй

дэлгэрэнгүй


Б.ЛХАГВАЖАВ: НӨАТ-ЫН 120 САЯ БАРИМТ ХАЯГДСАН

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, эдийн засагч Б.ЛХАГВАЖАВ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважавтай НӨАТ-ын хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах шаардлага байгаа талаар ярилцлаа. 

-Монгол Улсын ихэнх аж ахуй нэгжийн орлого бүртгэгддэг НӨАТ-ын бааз хэр зэрэг найдвартай, аюулгүй байдалд байдаг вэ?

-НӨАТ-ын баазыг мэргэжлийн хүмүүс хамгаалах ёстой. НӨАТ-ын шинэ хуулиар гурван этгээд энэ мэдээллийг авах боломжтой байдаг. Статистикийн хороо, Татварын ерөнхий газарт макро дүнгээр очдог. Мөн хэрэглэгч зөвхөн өөрийнхөө мэдээллийг харах боломжтой. Гэтэл сая тавдугаар сард мэргэжлийн бус хүмүүс томилсноос болж энэ мэдээлэл алдагдах эрсдэл үүссэн. Гурван жилийн турш өдөр, шөнөгүй ажиллаж байж энэ гайхалтай системийг бий болгосон 46 залуу байдаг. Тэдний удирдагч нь Р.Отгонтулга юм. Одоо баазад цугласан байгаа мэдээлэл Оюутолгойгоос ч илүү үнэ цэнэтэй шүү. Энэ багийн бүтээлийг зүгээр нэг санхүүгийн мэдлэгтэй хүнд даатгаж болохгүй. Мэдэхгүй хүмүүс авснаас болж янз бүрийн халдлага гарч мэднэ. Тиймээс маш сайн хамгаалах ёстой. Төр өөрөө хамгаалж чадахгүй бол чаддаг хүмүүсийг нь эргүүлээд томилчих. Энд улс төр хамаагүй. НӨАТ-ын системийг том утгаар нь харах юм бол Хятадад яригдаад байгаа “Алибаба”-тай төстэй.

дэлгэрэнгүй


Д.ГАНЦОГТ: БИЧЛЭГТ ГАРДАГ ХӨӨРХӨН ОХИДЫН ГАНЦТАЙ НЬ Ч БОЛЗОЖ БАЙГААГҮЙ

"Mesmerism" Д.ГАНЦОГТ

‘Mesmerism’ фейсбүүк хуудсыг үүсгэн байгуулагч Д.Ганцогттой ярилцлаа. 

-‘Mesmerism’-ийн залуусыг юу нэгтгэж, ийм төрлийн бичлэг хийхэд хүргэсэн бэ?

-Гадны залуусын хийсэн видеог үзэхэд өнгө, уран сэтгэмж, монтаж зэрэгт ач холбогдол их өгч бүтээсэн байдаг. Харин видео контент хийдэг монгол залуус хөгжихгүй, нэг төвшиндөө байгаа мэт санагдаж байсан. Тэгээд бид ярилцаж байгаад хүн бүрт, тохиолддог, хөгжилтэй зүйлсийг бага зэрэг хэтрүүлэг, ёгтлол оруулж хийгээд үзье гэж шийдсэн. ‘Яагаад монголчууд гадны хүмүүс шиг өндөр чанартай, хөгжилтэй контент бүтээж болохгүй гэж’ гэх ярианаас л бүх юм эхэлсэн дээ.

дэлгэрэнгүй


АДУУЧИН ЗАЛУУ АЛТАНГЭРЭЛ

Жүжигчин Б.АНАНД

‘Single ladies 3’ кинонд адуучин залуугийн дүр бүтээсэн Г.Анандтай ярилцав. 

ҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ЭМЭГТЭЙЛЭГ ХУВЦАСЛАЖ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖИЛЖ БАЙГАА. ӨӨРИЙН ЧИНЬ ТОГЛОСОН АДУУЧИН ЗАЛУУГИЙН ДҮР ХҮМҮҮСТ ИХ ХҮРСЭН ЮМ ШИГ САНАГДСАН. ЯЛАНГУЯА БҮСГҮЙЧҮҮДЭД ТААЛАГДСАН. ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

-Би ямар нэгэн илүү дутуу зангүй хүнийг л сайн эр хүн гэж боддог. Бусдыг ямар ч явсан бай зангаа хувиргадаггүй, эрүүл, согтуудаа нэг зангаараа, зүгээр суулгүй зүтгэж, хөдөлмөрлөж яваа эр хүн бол жинхэнэ эр хүн. Би өөрөө ч тийм байхыг хичээж явдаг. Тэр тусмаа монгол эр хүн үүх түүхээ сайн мэддэг, үндэсний хувцсаа өмсчихдөг, монгол ахуйтайгаа ойр байгаасай гэж хүсдэг. Орчин цагт амьдралдаа нэг ч удаа хөдөө явж үзээгүй залуус олон болсон юм шиг санагддаг. Эрчүүдийн хувьцаслалтын тухайд гэвэл хүний л хэв маяг, стиль шүү дээ. Загварлаг хувцас, цаг үеэ дагах зэрэг бол их хотын соёл гэж би бодож байна. Учиргүй ёс бус, садар самуун зүйл сурталчлаагүй л бол хүн юу өмсөх нь өөрийнх нь л сонголт.

дэлгэрэнгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж