“АНУ-ын хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг Оросын парламентын доод танхимын үйл ажиллагааг сурвалжлахыг хориглох талаарх Төрийн Думын саналыг Кремль бүрэн ойлгож байна” гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Үүний өмнө Төрийн Думын Хяналт, дэг журмын хорооны дарга Ольга Савастянова АНУ-ын бүх хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг парламентын доод танхимын үйл ажиллагааг сурвалжлах, байранд нэвтрэхийг хориглох талаар санал дэвшүүлсэн тухай мэдэгдсэн юм. Энэ нь АНУ-ын Конгресс Оросын “RT” агентлагийн сурвалжлагчийг дотогш нэвтрүүлэхээс татгалзсаны хариуд авч буй арга хэмжээ ажээ.
Дээрх саналыг арванхоёрдугаар сарын 5-нд төрийн Думын зөвлөлд өргөн барих гэнэ.
С.ЦЭЛМЭГ