Ерөнхийлөгчийн зарлигаар зарим шүүгчийг томилж, чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2017.12.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигаар зарим шүүгчийг томилж, чөлөөлөв

Ерөнхийлөгчийн зарлигаар зарим шүүгчийг томилж, чөлөөлөв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр /2017.12.01/ зарлиг гаргаж, зарим шүүгчийг албан тушаалд томилж, чөлөөлөв.

Үүнд,

  • Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн,
  • Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатарыг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн,
  • Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзодыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томиллоо.

Харин

  • С.Оролмааг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн,
  • Ц.Сансармааг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлөв.

Мөн өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Т.Уранцэцэгийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээс, Л.Даваасүрэнг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.

 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж