О.Баасанхүү захиалгаар ажилладаг уу?

Хуучирсан мэдээ: 2017.12.02-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү захиалгаар ажилладаг уу?

О.Баасанхүү захиалгаар ажилладаг уу?

Парламентад МАХН-ыг төлөөлөлтэй байлгаж буй ганц гишүүн бол О.Баасанхүү. Гэвч МАХН-ын даргын хэлж буйгаар О.Баасанхүү гишүүн намынхаа эсрэг ажиллаж буй аж.

Энэ тухай МАХН-ын дарга Н.Энхбаяр “О.Баасанхүү 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан нам, МАН-ын олигархуудын захиалгаар нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан. Мөн Г.Бямбасүрэн далдаар нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан. Тэд ил, далд янз бүрийн хэлбэрээр намынхаа эсрэг ажиллаж, дотоод уур амьсгал эвдэж байгаа. Ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ” гэх тайлбар хийгээд байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд “Л.Гэрэлчулуун нарын хүмүүсийг МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ёстой” гэх байр суурийг барьж байсан. Гэвч МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн.

Дээрх сонгуульд С.Ганбаатар амжилтгүй оролцоход О.Баасанхүү нар нэр дэвшигчийнхээ эсрэг явуулсан үйл ажиллагаа нөлөөлсөн гэж намынх нь удирдлагууд буруутгасаар ирсэн бол .О.Баасанхүү гишүүн “Нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллах биш харин ч дэмжиж ажилласан” гэх тайлбар хийгээд байгаа билээ.

Г.ХОРОЛ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж