Харумафүжи цагдаад дахин байцаалт өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.02-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

Харумафүжи цагдаад дахин байцаалт өгчээ

Харумафүжи цагдаад дахин байцаалт өгчээ

Экс-ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж Тоттори хотын цагдаад байцаалт өгөхөөр өнөөдөр өглөө /2017.12.02/ тус хотод очжээ. 

Нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг зодож, гэмтээсэн хэргээр шалгагдаж буй тэрбээр өнөөдөр өглөө 08.00 цагт Тоттори хотын нисэх буудалд буусан байна. Хэвлэл, мэдээллийн олон байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчид нисэх буудалд олноор цугласан байжээ. Харин Харумафүжи мужийн цагдаагийн газрын автомашинд суугаад, нисэх буудлаас шууд явсан бөгөөд автомашин цагдаагийн газрын барилгын доорх авто зогсоол руу орсон гэж “Асахи Шимбүн” мэдээлэв.

Тоттори хотын цагдаагийн байгууллага Харумафүжи Д.Бямбадоржийн хэргийг шалгаж дуусаад, ирэх долоо хоногийн эхээр прокурорын байгууллагад шилжүүлэх тухай эх сурвалж мэдээлжээ.

Дээрх дуулиантай холбоотойгоор Харумафүжи Д.Бямбадорж арваннэгдүгээр сарын 29-нд өөрийн хүсэлтээр зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж