БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо, Ложистик хийгээд худалдан авалтын нэгдсэн холбоо өчигдөр буюу энэ сарын 30-нд мэдээлэл хийлээ.
Арваннэгдүгээр сарын байдлаар Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын үзүүлэлт нь 51.8 хувьд хүрчээ. Энэ нь өнгөрсөн аравдугаар сартай харьцуулахад 0.2 хувиар өссөн үзүүлэлт аж. 2017 оны нэгдүгээр сард тус үзүүлэлт 51.3 хувьтай байжээ.
Худалдын авалтын индекс нь тухайн орны эдийн засгийг хэмжих, үнэлэн дүгнэх гол үзүүлэлт болдог. Энэ үзүүлэлтийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлт, өөрчлөлтийг гаргаж, түүндээ үндэслэн бодлого шийдвэрээ тодорхойлдог байна.
Холбоотой мэдээ