Н.Золжаргалд хилийн хориг тавьж, суллалаа

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Н.Золжаргалд хилийн хориг тавьж, суллалаа

Н.Золжаргалд хилийн хориг тавьж, суллалаа

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд хилийн хориг тавьж, суллах шийдвэрийг дөнгөж сая Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. 

Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр арваннэгдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө АТГ-аас баривчилж, саатуулсан юм. 

Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас өнөөдөр Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглож, батлан даалтад гаргах саналыг шүүхэд хүргүүлжээ. Прокурорын байгууллагын саналыг шүүх хянаж үзээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Н.Золжаргалыг суллах шийдвэр гаргасан байна. 

Үүний өмнө буюу өнөөдөр өглөөгүүр АТГ-аас Н.Золжаргалыг  нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн ч хүлээж авах боломжгүй гэж үзжээ. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж