Ян Жиечи Суданд нефтийн асуудлаар хүрэлцэн иржээ

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Ян Жиечи Суданд нефтийн асуудлаар хүрэлцэн иржээ

Өмнөд
Суданыг өнгөрсөн долдугаар сард тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас
хойш анх удаа Хятадын гадаад хэргийн сайд Ян Жиечи Судан улсад албан
ёсны айлчлал хийж байна. Ноён Ян наймдугаар сарын 6-нд Суданы нийслэл
Хартум хотод хүрэлцэн ирсэн бөгөөд айлчлалын гол зорилго нь Өмнөд Суданы
газрын тосыг Суданы хилээр чөлөөтэй нэвтрүүлж, Хятад руу тээвэрлэх
тухай гэрээ байгуулахад оршиж байна. Тэрбээр маргааш Хартум хотоос Өмнөд
Суданыг зорих юм.

Хятадын тал Дарфурт болж байсан хоёр Суданы
мөргөлдөөнийг зөвтгөж байснаас бусад талаар Судан улс болон Ерөнхийлөгч
Омар Аль Баширыг хүчтэй дэмжиж ирсэн юм.

Өмнөд Суданд өөрийн
гэсэн боомт болоод боловсруулах үйлдвэр байхгүй тул газрын тосоо умард
буюу Суданаар дамжуулж экспортлохоос өөр аргагүй. Харин талууд дамжин
өнгөрүүлэх гаалийн татварын асуудалд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй
байгаагаас өмнөдүүдийн газрын тосыг Судан хил дээрээ гацааж, асуудал
үүсгээд байгаа. Энэ нь Өмнөд Суданы газрын тосыг худалдан авагч Хятадын
компаниудад хүндрэл учруулж байгаа тул дээрх асуудалд Хятадын талаас
түлхүү оролцож эхэлжээ. Үүний нэг илрэл нь энэ удаагийн Гадаад хэргийн
сайдын айлчлал болж байна.

Хартум хотод байгаа BBC-гийн сэтгүүлч
Жеймс Копнеллийн мэдээлснээр Суданы газрын тосны нөөцийн ¾ нь Өмнөд
Суданы нутаг дэвсгэрт байдаг бөгөөд ноён Яны айлчлалын зорилго газрын
тосыг Хятад руу саадгүй нэвтрүүлэх гэрээг баталгаажуулахад оршиж байгаа
гэжээ. Газрын тосны асуудлаар хоёр Суданы хурцадмал байдал цаашид
үргэлжлэх хандлагатай байгаа ба өнгөрсөн баасан гаригийн байдлаар
өмнөдүүд Суданы дамжуулах хоолой, боловсруулах үйлдвэр, боомт зэргийг
ашигласныхаа төлбөрийг төлөөгүй тул Хартумын удирдлагууд тэдний 600
мянган баррель газрын тосны тээвэрлэлтийг хилээр нэвтрүүлэлгүй
саатуулжээ. Гэхдээ Суданы удирдлагууд бямба гаригт тээвэрлэлтийг
чөлөөлсөн бөгөөд Хятадын гадаад хэргийн сайдын айлчлал уг үйл явдалтай
залгаад болж байна.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Хартумын
зүгээс Өмнөд Суданд нэг баррель газрын тосонд 32 ам.долларын төлбөр
төлөхийг шаардаж, Африкийн холбооноос эл маргааныг шийдэж өгөхийг
хүсчээ. Хоёр Суданы харилцаа одоо хүртэл хурцадмал хэвээр байгаа ба
Өмнөд Суданууд удаан хугацаанд Умардуудтай тэмцэлдсэний дүнд өнгөрсөн
долдугаар сард Умардаас туурга тусгаарлаж, бүрэн эрхт улс болохоо
зөвшөөрүүлж чадсан юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж