Дэлхийн банк Монголд 120 сая ам.доллар өгнө | News.MN

Дэлхийн банк Монголд 120 сая ам.доллар өгнө

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк Монголд 120 сая ам.доллар өгнө

Дэлхийн банк Монголд 120 сая ам.доллар өгнө

Өрийн тогтвортой байдлыг сэргээж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахаар авч буй Монгол Улсын арга хэмжээг дэмжин 120 сая ам.долларын санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн банкнаас шийдвэрлэснийг манай улсад суугаа тус банкны суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.  Энэхүү шийдвэрийг Дэлхийн банкны  захирлуудын зөвлөл хуралдаж гаргажээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон ‘Тус хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг эрүүл, зөв замд нь оруулахад чиглэсэн Засгийн газрын олон арга хэмжээг дэмжиж байгаа юм” хэмээн онцолсон байна.  Энэхүү 120 сая ам.долларын дэмжлэг нь  ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа Засгийн газрын өрийг тогтворжуулан, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд туслах арга хэмжээ бололтой.

Гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнэ огцом унасан нь Монгол Улсын эдийн засагт хүнд сорилтууд авчирч байна. Төсвийн алдагдал хурдацтай өсч, олон улсын зах зээлээс босгосон санхүүжилт нь Засгийн газрын өрийг дөрөв дахин нэмэгдүүлсэн гэж тус банк үзэж байгаа юм.

Мөн “Монгол Улсад 2014-2016 оны хооронд ядуурал огцом өссөн нь эдийн засгийн хямралын үед нэн ядуу иргэдийг хамгаалах бат бөх тогтолцоо хэрэгцээтэй байгааг сануулж байна. Энэхүү хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоог илүү тогтвортой байлгахад чиглэсэн шинэчлэлийн арга хэмжээ багтсан” гэжээ.

Хөгжлийн бодлогын санхүүжилтийн үйл ажиллагаа нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын тодорхой арга хэмжээг дэмжиж, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн суурийг тавих гэнэ.  Бодлогын шинэчлэл нь ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах хөгжлийн тодорхой үр дүнг дэмжихэд чиглэсэн байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-01 202.21.106.160

Муусайн эдийн засгийн а******н луйварчид Африкийг ямар болгосныг харах хэрэгтэй

Avatar

ЖаК 2017-12-01 27.123.214.103

Зээл юм уу? Буцалтгүй тусламж юм уу? Зээл тусламж хоёроо ялгадаггүй сэтгүүлч гэж байх гэж дээ .

Avatar

Зочин 2017-12-01 202.21.106.160

аль нь ч байсан бид хариуг нь цусаараа газар шороогоороо төлнө

Avatar

Lord 2017-12-01 180.160.9.242

MAHgaruud or tavihgui gesen yaasan?Bid nar l yalchihval oriig teglene darj chadna geed hutsaj uliad bsn yaasan?Oriig oroor dardag arga hereglej bgaa yum uu?p***a dahiad l or tavilaa daa

Avatar

uvur mongoliin zaluu 2017-12-01 117.136.38.59

herve nadad 1turbum am dollr baisan bol buhunnig mongol ulsiin buteen baigulltd handivlna

Avatar

Зочин 2017-12-01 202.179.25.165

Санхүүгийн дэмжлэг гэж юу гэсэн үг вэ…

Avatar

зочин судлаач 2017-12-01 202.9.42.230

МОНГОЛД НЭН ЯДУУ ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ,,МАШ ЗАЛХУУ НЭН ЗАЛХУУ ГЭЖ БОЛ БАЙГАА,,МАЛ МАЛЛАХ НОГОО ТАРИХ ЗЭРЭГ АЖЛУУДЫГ ХИЙХЭЭС ЗАЛХУУРЧ БЭЛЭН ЮМ ЗАСГААС ХҮСЧ ОЛИГАРХУУДДАА АТАААРХАЖ ТЭДЭНТЭЙ АДИЛ АМИДАРХЫГ МӨРӨӨДӨЦГӨНӨ,,,ГАДААДЫН БАЙГУУЛЛАГУУД ЗАСГИЙН ГАЗРУУД МАШ ИХ МӨНГИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД ӨГЧ БАЙГАА НЬ БУРУУ БАЙНА,,ТӨР БОЛ ХУЛГАЙЧДААС БҮРДЭХ БОЛСОН ТУЛ ГАДНААС ИРСЭНМӨНГӨНИЙ ҮЗҮҮР НЬ АРД ТҮМЭНДЭЭ ХҮРДЭЭГГҮЙ ҮЗЭГДДЭГГҮЙ,,БИД АФРИКИЙН ЗАМААР ОРООД УДАЖ БАЙНА,,,ГАДНЫХАН ҮНЭХЭЭР АРД ТҮМНИЙ АМЬДАРЛЫГ БОДДОГ БОЛ ДОТООДЫН АЖ АХЙУН НЭГЖ ИРГЭДДЭД ТОДОРХОЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ НЬ УРТ ХУГАЦААНЫ БАГА ХУВИЙН ЗЭЭЛИЙГ ӨГВӨЛ ТЭР НЬ МАШ ИХ ЗӨВ ҮЙЛ ХРЭГ БОЛНО,,ЭРГЭЭД МӨНГӨ НЬ ХУГАЦААНДАА ТӨЛӨГДӨХ БОЛНО,,,МАНАЙ ХУЛГАЙЧДЫГ БИТГИЙ ӨӨГШҮҮЛЭН ДЭМЖЭЭЧ ГЭЖ УРИАЛГЫГ АРД ОЛНООРОО ХЭЛЭЛЦЭН БОЛОВСРУУЛЖ ГАДААДЫН ЭЛЧИН САЙДУУДАД ГАРДУУЛЦГААЕ,,,БИД ӨӨРСДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ НЭГДЭХ ЦАГ НЬ БОЛСООН,,АЛГУУРЛАВАЛ ХОЖИМДОНО,,,,

Avatar

Ганзориг 2017-12-01 66.181.188.167

Бага багаар үнэгүй биткойн цуглуулахыг хүсвэл доорх сайт бүртгүүлээрэй. Хамгийн найдвартай сайт https://btcclicks.com/?r=e2567160 – Surf Ads гэсэн линк рүү орж гарч ирсэн линкүүд дээр нэг нэгээр нь дараад тодорхой хугацааны дараа капча бөглөөд койн цуглуулна. Сурталчилгаанууд байнга нэмэгдэж байдаг.мөн та referall өөрийнхөө линкээр дагагч нэмсэнээр таны орлого 2 дахин нэмэгдэж өсөх учиртай юм

Avatar

ДЭЛХИЙН БАНК ГЭДЭГ ЧИНЬ АМЕРИКИЙН САНГИЙН ЯАМНЫ мэдэлд байдаг ХУВИЙН БАЙГУУЛЛАГА ГЭЭ БИЗ ДЭЭ 2017-12-01 202.9.41.137

ХУВИЙН КОМПАНИДАА 120 САЯ ДОЛЛАР ҮЙЛДВЭРЛЭЭД Монголд ӨНДӨР ХҮҮТЭЙ зээлүүлээд дараа нь хүүнд нь БАЙГАЛИЙН БАЯЛАГЫГ ЦӨЛӨМЛӨӨ ЮУ ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж