Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй үндэслэлээр саатуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид түр саатуулагдаж байгаа түүнийг АТГ-аас нэг сарын хугацаатай цагдан хорих санал гаргажээ. АТГ энэ саналаа өнөөдөр Прокурорын байгууллагад хүргүүлсэн ч прокурор уг саналыг хүлээж авах боломжгүй гэжээ.
Д.УУДАМ