Өмнөд Солонгосын казиногийн экс-боссыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын казиногийн экс-боссыг баривчилжээ

Өмнөд Солонгосын казиногийн экс-боссыг баривчилжээ

Өмнөд Солонгосын алдартай казино эрхлэгч Kangwon Land компанийн захирлаар ажиллаж байсан Чой Хюн-жип гэгчийг танил талаа ашигласан, улстөрч, дотоодын нөлөө бүхий хүмүүсийн нөлөөнд автсан гэх үндэслэлээр баривчлан саатуулжээ. 

Ганвон мужийн Чунчён тойргийн шүүхээс сэжигтэн этгээдийг оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр өчигдөр /2017.11.30/ баривчлан саатуулах шийдвэр гаргасан байна.

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн тэргүүлж явсан Эрх чөлөөт Солонгос намын төлөөлөгч Ём Донг-ёл, Квён Сён-дон нарыг мөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэднээс ойрын хугацаанд байцаалт авах бололтой.

2012-2013 оны хооронд нийт 5200 орчим хүн Kangwon Land компанид ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн ч ердөө 518 хүн л ажилтай болжээ. Тэдний дийлэнх нь эрх мэдэл, нэр нөлөө бүхий эрхмүүдтэй ямар нэг байдлаар холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ. 

Эрх чөлөөт Солонгос намын гишүүн Квён Сён-дон нь нэр хүндээ ашиглан өөрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ким овогтыг казинод усны чанар шалгагч менежерийн ажилд оруулсан гэж буруутгагдаж байгаа юм. Ажлын байрны шаардлагад таваас доошгүй жил ажилласан туршлагатай хүнийг сонгохоор заасан байсан ч компанийн захирал Чой Хюн-жипийн тусламжтайгаар шууд ажилд томилогдсон байна. Гэтэл шаардлага хангасан 33 хүн ажлын байрандаа хүлээгдэж байжээ. 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж