Приморийн хязгаарт ажиллаж байгаа 216 цэвэрлэх байгууламжийн дийлэнх нь шаардлага хангахгүй байгаа талаар Приморийн хязгаарын Байгалийн баялгийн хяналтын газрын дарга Иван Шабалин мэдэгджээ. Тэрбээр энэ мэдэгдлээ Примор болон Амурын хязгаарын байгаль хамгаалах форумын үеэр хийжээ.
“Ялангуяа бохир ус цэвэршүүлэх байгууламжууд маш муу ажиллаж байна. Приморийн хязгаарт ажиллаж байгаа 216 цэвэрлэх байгууламжийн дөнгөж 47 нь нормативын дагуу усаа шүүж, цэвэршүүлж байна” гэжээ.
Холбоотой мэдээ