Г.Анужин анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Г.Анужин анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдлөө

Г.Анужин анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдлөө

АНУ-ын Анахайм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээнд 68 орны 185эрэгтэй,  143 эмэгтэй нийт 328 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд хөнгөн жингийн медальтнууд тодорч эхэллээ.

2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гурван эмэгтэй тамирчин оролцож байна. Тэгвэл тамирчдын салхийг өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Г.Анужин хагаллаа. Тэрбээр огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөр 106 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 193 кг-аар “В” хэсэгтээ есдүгээр байр эзэллээ. “А” хэсэгт өрсөлдөх тамирчдын өргөлт эхлээгүй бөгөөд түүний байр өөрчлөгдөх боломжтой.

Энэ жил 19 настай залуу тамирчин Г.Анужин анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдсөн. Тэрбээр сүүлийн захиалгаа өргөсөн бол өөрийн байраа 4 хүртэл ахиулах боломжтой байжээ.

Залуу тамирчин Г.Ануужин өнөөдөр тэмцээнээ дуусгасан. Харин  М.Анхцэцэг, Э.Билэгсайхан нар энэ сарын 3-4 өдрүүдэд тэмцээнтэй.

2014, 2015 оны ДАШТ болон “Рио 2016” олимпийн наадамд 69 кг-д өрсөлдөж байсан М.Анхцэцэг 75 кг-ын “А” хэсэгт өрсөлдөнө. Мөн манай хүнд жингийн цөөн тамирчдын нэг Э.Билэгсайхан 90 кг-д өрсөлдөх бөгөөд тэрбээр жиндээ “В” хэсэгт хуваарилагджээ.

Хүндийн өргөлтийн 2017 оны ДАШТ-д дээрх гурван тамирчнаас гадна шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна. Тэрбээр тэмцээний үеэр болох олон улсын хуралд оролцож, Олон улсын хүндийн өргөлтийн холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлд нэр дэвшиж байгаа аж.

‘ДАШТ -2017’ 

  • 63 кг: Г.Ануужин, огцом 87, түлхэлтээр 106 кг, нийлбэрээр 193 кг /В хэсэгт IX байр/
  • 75 кг: М.Анхцэцэг /12.03, ”А” хэсэгт/
  • 90 кг: Э.Билэгсайхан /12.04, “В” хэсэгт/ 

Дүнг ЭНД-ээс үзнэ үү. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж