Энэ үеэрээ Ерөнхий сайд “Эдийн засгийн байдал амаргүй байна. Засгийн газар хямралтай үед үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч гадаад худалдааны эргэлт энэ оны есөн сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 33.5 хувиар өсөж, 7.7 тэрбум ам.долларт хүрлээ. Экспорт 1.3 тэрбум ам доллар, импорт 682 сая ам.доллараар тус тус өссөн байна.
Гадаад харилцааны үйл ажиллагааг эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглүүлж хямралыг богино хугацаанд даван туулахад чиглүүлж ажиллаж байна.
Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон 100 дахь орон болсноор хөгжлийн түншүүдээс туслалцаа авах хууль эрх зүйн орчин баталгаажиж, хил гаалийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжтой болсон.
Ийм учраас үндэсний бүтээгдэхүүнийг экспортлоход голлож ажиллана.
Монгол Улс 43 улстай хөрөнгө оруулалтыг хөгжүүлэн дэмжих хэлэлцээр байгуулсан ч ихэнх нь 2003 оноос өмнө байгуулсан тул шинэчлэх шаардлага үүсэж байна. Хэлэлцээрүүдийг шинэчлэн баталсан нөхцөлд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах боломж илүү бүрдэнэ.
Хөнгөлөлттэй зорчих орны тоог нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо чухал. Тухайн улсын хууль тогтоомжийг биелүүлдэг байх нь яриа хэлэлцээ хийхэд илүү ач холбогдолтой” гэлээ.
Г.ДАРЬ