У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тулаанд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тулаанд өрсөлдөнө

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тулаанд өрсөлдөнө

Монголын боксын холбооноос арванхоёрдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Спортын төв ордонд Монголын шилдэг бокчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. “Капитрон” банкны нэрэмжит тус тэмцээнд Монголын шилдэг боксчид өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Тухайлбал, удаан хугацаанд рингэнд гараагүй Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн тулаанд оролцохоор болжээ. 

Тэмцээний зорилго нь боксын спортыг залуу үеийнхэн дунд өргөнөөр таниулан сурталчлах, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон “ТОКИО 2020” зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.

Тэмцээн Олон улсын боксын холбооны /AIBA/ дүрмээр эрэгтэйчүүдийн долоо жин, эмэгтэйчүүдийн таван жинд болох аж.

Дашрамд дуулгахад, Монголын эмэгтэй боксчдын амжилтыг залуу тамирчин М.Намуун үргэлжлүүлээд байна. Тэрбээр өнгөрөгч сард Энэтхэг улсад болсон залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. ‘Эрдэнэт бокс’ клубын дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлагад бэлтгэлээ базаадаг М.Намуун 2015 оны өсвөрийн ДАШТ-ээс Л.Ангараг, М.Энхжаргал нарын хамт хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэд болж байсан юм. 2004 онд залуучуудын ДАШТ-ээс анх Э.Энхзориг хүрэл медаль хүртэж байсан бол М.Намуун эмэгтэйчүүдээс анхлан тус тэмцээний медальтан болсноор дахин шинэ түүх бичлээ. 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж