ОУВС банкуудад санал тавив

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

ОУВС банкуудад санал тавив

Ирээдүйд учирч болзошгүй хямралын үеэр дэмжлэг авахын тулд банкнууд хоёр татвар нэмж төлөх хэрэгтэй болж магадгүй. Бүх банкууд эхлээд тогтсон татвар төлөх ба түүн дээр нэмэгдээд ашиг, төлбөртэйгөө холбоотой татвар төлөх болно. Энэ нь банкууд ирээдүйд санхүү, эдийн засгийн хямралын үед дэмжлэг авах бололцоог нь бүрдүүлэх болно. Олон улсын валютын сангаас /ОУВС/ боловсруулсан тус баримт бичгийг G20 бүлэг улсуудын Засгийн газруудад Мягмар гаригийн үдээс хойш танилцуулсан бөгөөд түүний дараахан “BBC”агентлаг олж үзсэн байна. ОУВС-гийн төлөвлөгөөний талаар энэ долоо хоногт хэлэлцэх юм байна.

“Уг санал банкнуудын айдсыг төрүүлэх боло. Ялангуяа төлбөртэй холбоотой татвар. Тэдгээр нь дотоодод ч, олон улсын хувьд ч маш өндөр төлбөр шаардах болно” хэмээн “BBC”-гийн сурвалжлагч ярьж байна. Хэдийгээр санхүүгийн хямралд төдийлөн өртөөгүй ч даатгалын байгууллагууд, сангууд, бусад санхүүгийн байгууллагууд ч бас татвар төлөх ёстой гэж ОУВС үзэж байна. Хэдийгээр “санхүүгийн тогтвортой байдлын хувь нэмэр” хэмээн нэрлэж байгаа татвар нь тогтсон дүнтэй байх хэдий ч яваандаа үүнийг хөдөлгөх бөгөөд илүү эрсдэлтэй бизнес илүү татвар төлдөг болох болно.
Британий канцлерAlistair Darling ОУВС-ийн санаачилгыг “чухал бөгөөд тосон авах хэрэгтэй. Банкууд үйл ажиллагаа явуулж байгаа нийгэмдээ хувь нэмрээ оруулах ёстой гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Өнгөрсөн жил Лондон хотод болсон G20-ын уулзалтын үеэр татвар төлөгчдийн мөнгөөр биш харин банкнууд ирээдүйн хямралаас өөрсдийгөө аврахаар үүсгэн байгуулсан сангийн санхүүжилтээр банкнуудыг хямралаас гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой гэж улс орнууд шийдвэрлсэн. Түүнээс хойш янз бүрийн засгийн газруудын олон төслүүд энэ асуудлаар дэвшигдэж байсан. Харин зарим улс, тухайлбал Канад ямар нэг банкны татвар нэмж тогтоохыг эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Удахгүй Их Британид парламентын сонгууль болох гэж буй бөгөөд ОУВС-гийн дэвшүүлсэн асуудлыг дэмжиж-эсэргүүцэж байгаа байдал сонгуулийн саналд нөлөөлж магадгүй бололтой.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж