Хятадын дарга Си Жинпин, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама нар Бээжин хотноо уулзсан талаар Хятадын Синьхуа агентлаг мэдээллээ. Уулзалтын үеэр Си хоёр орны харилцааг бэхжүүлэхэд гаргасан Обамагийн хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ.
Бээжин хотын Дьяоюйтай төрийн хүндэтгэлийн өргөөнд болсон уулзалтын үеэр Хятадын удирдагч “Хятад ба АНУ-ын урт удаан, эрүүл, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх нь хоёр талын төдийгүй дэлхийн бусад улс оронд ач холбогдолтой” хэмээжээ.
Барак Обама өнгөрсөн мягмар гаригт /2017.11.26/ Шанхайд очсон юм. Тус хотод бизнесийн чуулганд оролцсон тэрбээр Бээжинд боловсролын арга хэмжээнд оролцох ажээ.
Дэлхийн эдийн засаг, цаг уурын өөрчлөлт болон бусад асуудлыг хамрах Обамагийн айлчлал гурван орныг дайрах юм. Тэрбээр айлчлалын хугацаанд Энэтхэгийн лидертэй уулзах бөгөөд Франц улсаар айлчлалаа өндөрлүүлэх гэнэ.
С.ЦЭЛМЭГ