
Дэлхийн оюутан залуусын 26 дахь удаагийн “Универсиад” наадмын тосгон өнгөрөгч бямба гаригт Шинжинь хотноо нээгдлээ. Энэ сарын 12-23-нд үргэлжлэх “Универсиад” наадмын үеэр энэхүү тосгон дэлхийн 120 гаруй орны 120 мянга гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүсийн “гэр” нь болох юм. “Универсиад”-ын тосгонг нээх ёслолын ажиллагааны дараа тосгоны анхны зочид болох Хятадын төлөөлөгчдийг угтан авчээ. Наадам өндөрлөсний дараа “Универсиад”-ын тосгонг Шинжинийн мэдээлэл, технологийн дээд сургуулийн талбай болгон ашиглах юм.
Дашрамд
сонирхуулахад, Монголын баг тамирчид тосгоны “D” байрны хоёрдугаар корпуст 13-15 дугаарт давхарт байрлах
болжээ. Харин МОСХ-ны штаб нь Олон улсын төвийн 408 тоотод тохижон орох болов.
Монгол Улсынхаа төрийн далбааг 12-ны өдөр тамирчдын тосгонд мандуулах ажээ.
С.Цэлмэг