УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах үед МАН-ын бүлэг завсарлага авлаа.
УИХ-аас дээрх хуулийг баталсан нөхцөлд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн гуравны нэг хувь нь төрийн албанд ажиллах боломж нээлттэй болох юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг өмнө нь МАН-ын бүлэг хэлэлцээд, дэмжихээр болсон юм байна.
Гэвч УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх шатанд С.Бямбацогт, Н.Оюундарь нар төрийн албыг улстөржүүлж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн хуулийг УИХ баталж болохгүй гэх байр суурь илэрхийлсэн юм. Ийнхүү олонхийн бүлгийн гишүүдийн байр суурь өөр, өөр байгаа нь завсарлага авах үндсэн шалтгаан боллоо.
Завсарлага авахын өмнө хуулийн төсөлтэй холбоотойгоор гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах үед дээрх хуулийн төслийг батлагдсан өдрөөс хэрэгжинэ гэх заалт олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан юм.
Чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна.
Г.ДАРЬ