Харин дэлхийн жагсаалтаар Монгол наймдугаарт жагсчээ. Нүүдэлчин ахуйг орчин цагийн амьдралтай хослуулж байгаа нь онцлог хэмээн дурджээ.
Мөн тус сайтанд уур амьсгалын өөрчлөлтөөс цөлжилтөд хүргэж буй нь малчин ард иргэдийг нийслэл Улаанбаатар хот руу нүүдэллэхэд түлхэж байгаа бөгөөд тал нутгийн энэхүү амьдралын хэв маяг тун удахгүй хувьсан өөрчлөгдөж алга болох магадлалтай иймд аялагч та даруй өөрийн бололцоогоороо тухайн орныг зорьж мөн дашрамд нийслэл Улаанбаатар хотын шинэ хөгжлийг үзэхийг зөвлөж байна гэжээ.
Азийн жагсаалтыг хоёрт буюу Монголын ард Тайвань орсон байна. Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун Монгол улс бол нэн эртний түүхт, онцгой соёлт үндэстний өв нутаг бөгөөд зайлшгүй зорчих аяллын улс мөн гэжээ. Дэлхийн улс орнуудыг заавал зорчих газруудын жагсаалтын Азийн бүсийг Монгол улс тэргүүлж удаад нь Тайвань орж Азийн онцлогт, өнөөгийн хөгжлийн үе шат орчин цагийн хотуудын нэг болох, онгон байгаль эртний болон орчин цагийн хээнцэр үзэсгэлэнт амьдралын хэв маяг зэргийг харуулах боломжийг бүрдүүлсэнийг талархан сайшаажээ.
Энэ дашрамд, Тайванийн арлын өнгө төрхийг үзэж монголчуудыг аялахыг Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун урьж байна.
М.Сувд