Ким Жон Нам 2017 оны хоёрдугаар сард Куала Лумпурын нисэх буудалд шууд үхэлд хүргэдэг, маш хүчтэй VX хор нүүр рүү нь цацсаны улмаас хордож, амиа алдсан юм.
Мөрдөгчид хорын ерөндгийг түүний үүргэвчнээс олжээ. Шүүх шинжилгээний эмч шүүх хурал дээр мэдүүлэхдээ хохирогчийн биедээ авч явсан 12 шил ерөндгийг мөрдөгчид гэмт хэргийн нотлох баримт болгож өөрт нь өгсөн гэжээ. Ким Жон Намыг хордуулж хөнөөсөн хэрэгт Индонез, Вьетнамын иргэн хоёр эмэгтэйг сэжиглэн, баривчилсан.
Харин сэжигтнүүд баривчлагдах үедээ өөрсдийгөө телевизийн шоунд оролцуулах гэж байна гэж бодсон хэмээн мэдүүлсэн. Хоёр сэжигтэн энэ хэрэгт буруутай нь тогтоогдвол ялын дээд хэмжээ авах юм. Нисэх буудлын камерын бичлэгт хоёр сэжигтэн Ким Жон Намд дөхөж очин, нүүр рүү нь ямар нэгэн зүйл цацаж буй нь бичигдсэн байсан юм.
Пхеньян энэ хэрэгт ямар ч оролцоогүй хэмээн мэдэгдсэн боловч прокурорын газраас хэрэгт холбогдуулан Хойд Солонгосын иргэдийг баривчлан шалгаж байгаа юм.
Ким Жон Нам 2012 онд Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлийн тухай бичсэн номдоо Ким Жон Уныг удирдагч болох чадваргүй тухай бичсэн байдаг.