Их театр цахим архивтай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Их театр цахим архивтай боллоо

Их театр цахим архивтай боллоо

Их театр цахим архиваа ашиглалтад орууллаа. Цахим архивын санд сүүлийн 15 жил тавьсан дуурийн талаарх бүрэн мэдээлэл, 1856 оноос хойш тавьсан дуурийн зохиогч, гол дүрийн дуучдын мэдээлэл багтсан байна. Энэ нь гол төлөв зарлалд тавигдсан мэдээлэл гэсэн үг юм. Тухайлбал, 48 мянган зарлалын мэдээлэл, мөн 100 мянга шахам гэрэл зураг байгаа юм.

Театрын цахим архив руу archive.bolshoi.ru гэсэн холбоосоор орж болох ажээ.

“Открой историю Большого” нэртэй том төсөл хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна. Манай театрт хайртай, манай театрын өнгөрсөн түүхийг сонирхдог хэн бүхэнд мэдээлэл нээлттэй болж байна. Цахим архив бол манай өнгөрсөн түүхийн багахан хэсэг юм. Удахгүй бид балетын мэдээллээр архиваа баяжуулах болно хэмээн Их театрын ерөнхий захирал Владимир Урин хэлжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж