Оросууд телевиз үзэж, радио сонсох нь багасчээ | News.MN

Оросууд телевиз үзэж, радио сонсох нь багасчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Оросууд телевиз үзэж, радио сонсох нь багасчээ

Оросууд телевиз үзэж, радио сонсох нь багасчээ

Долоон жилийн өмнөхтэй харьцуулахад телевиз үзэж, радио сонсдог оросуудын тоо хоёр дахин цөөрчээ. Харин цэвэрт агаарт гарч, эсвэл хувийн ногооны талбайдаа ажиллах нь ихэссэнийг судалгаа харууллаа хэмээн Олон нийтийн санаа бодлыг тандах судалгааны төв мэдээллээ.

Чөлөөт цагаа өнгөрүүлэх зуршил өөрчлөгдөж байгааг нийгэм судлаачид онцлон тэмдэглэж байна.

2010 оны судалгаагаар 47 хувь нь чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөхийг илүүд үздэг гэж хариулж байсан бол энэ оны судалгаагаар энэ үзүүлэлт 60 болж өссөн байна. 2010 онд 17 хувь нь цэвэр агаарт гарахыг илүүд үздэг байсан бол одоо энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 34 хувь болсон байна.

Мэдээж интернэтээр аялдаг хүний тоо нэмэгдэж байна. Таван хүн тутмын нэг нь интернэтээр “тэнэх” дуртай гэжээ. Харин ном уншиж чөлөөт цагаа өнгөрөөх хүний хувь долоон жилийн туршид төдийлөн өөрчлөгдөөгүй, 23 хувь хэвээр байгаа юм.

2010 онд оросуудын 63 хувь нь чөлөөт цагаараа телевиз үздэг байсан бол одоо энэ хувь 29 болж буурсан байна.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-01 202.21.106.168

Оросуудад бас ухаан суух өдөр ирдэг л юм байна.

Avatar

Зочин 2017-12-01 202.9.40.14

Орос орны тухай манайхан хэн ч хэзээ ч муу зүйл ярихгүй л байх ёстой юм даа. Орос хүмүүс манай орныг устаж үгүй болохоос аварсан ачтай хүмүүс шүү .Энэ тухай үеийн үед мартаж болохгүй шүү олон түмэн минь.Монголын ард түмний дотроос орос орныг муучлах үзэл хаанаас гардаг байнаа. Их гайхах юм даа.Хамтарч амьдарч тэмцэж явсан биз дээ. Нөхрөө муулах хамгийн адгийн зан .

Avatar

123 2017-12-01 103.10.22.42

энэ мэдээг далимдуулж хэлэхэд манай үндэсний тв гэж нэг утгагүй тв байнаа үзэх юм даанч байхгүй наад захын жишээ гэхэд өдөр нэг хойд нутгийхан гээд олон ангит кино гаргаж байгаа анх гаргаж байхад нь л бараг хэн ч тоож үзээгүй кино шд тэгэхэд одоо давтаж гаргах юмдаа 2 3 суваг нэмлээ л гэдэг ямар ч нэмэр байхгүй тэгсэн хэр нь улсаас ард түмнээс мөнгө авдаг хайран юм с**

Avatar

Дуяа 2017-12-01 202.179.26.127

Зурагт үзэх юм үнэндээ алга.Бүх суваг зэрэг хүчирхийлэл идэж уусан,шамшигдуулсан оффшхорт нуусан хаасан авилга энэ тэр гээд хэрэгцээт юм үнэндээ алга.Нийгэмд сөрөг л мэдээлэл л байна.

Avatar

Зочин 2017-12-01 202.21.106.134

Зурагт асаахаа болиод удаж байна.Гэрт ээлжгүй хов,хэрүүл,атаа жөтөө,айдас,нулимс орилоод байхаар төвөгтэй.Компьютер л хэрэглэж байна.Ядаж л сонголттой.

Avatar

irgen 2017-12-01 66.181.182.80

Zyragtaar uzeh um Mongold barag l baihgui bolson baina. Hunii amidral zuv ulger duurial, ter niigmiin eruul mendiin halamj iig yaj ard tumendee ugdeg huuli erkh zuin medlegiig humust hurgeh geh met heregtei medeelel gargah. tegehgui bol dan reclam.neg daa buh suvag bugd reclam baisan gevel unemshih uu

Avatar

болдоо 2017-12-01 27.123.212.132

манайд ч гэсэн тв үзэх нь багасч интернет хэрэглэх нь ихэсч байгаа байх аа, би л гэхэд зурагт бараг үздэггүй, мэдээллээ сайтуудаас авчихдаг, онцгой чухал ярилцлага, өөрийн хоббитой нэвтрүүлгийг л үздэг.

Avatar

Зочин 2017-12-01 202.21.101.226

Путины пропаганда бөөлжис цутгатал гарч байгаашд оросын сувгуудаар ээлжлээл бахиралдаал.

Avatar

Зочин 2017-12-01 209.89.142.82

Би л лав ОХУ-гийн суваг үзэхээ болиод удаж байна. Сарын өмнө нэг удаа "Поле Чудес" харсан. Монголын сувгаас Цагийн хүрд хааяа хардаг, учир нь муу муухай зүйлээс арай л ангид байдаг. Манай бусад хэвлэл мэдээллийн сувгууд дэндүү хар бараан мэдээ түгээх юм. Залхмаар. Эсвэл манай сэтгүүлчид тийм залхуу юм уу? болж бүтэж байгаа зүйлсээ эрж олоод нэвтрүүлэг бэлдэхийн оронд Төрийн ордноос хэдэн хэрүүл, эсвэл болж бүтэхгүй хэвлэлийн бага хурал л дамжуулах юм.

Avatar

зочин 2017-12-01 66.181.186.212

Тэгийшдэээээ ……… Өдөржин шөншин хараалаас өөр юуч байхгүй юм чинь ……..

Avatar

МЕСТНЫЙ 2017-12-01 202.72.245.207

АРГАГҮЙ Ш ДЭЭ ОРОСЫН ТВНҮҮДЭЭР ӨӨРСНӨӨСӨӨ БУСДЫГ МУУЛСАН ХАРААСАН ЗАНАЛХИЙЛСЭН Л НЭВТРҮҮЛГҮҮД ГАРАХ ЮМ ЧИНЬ. ОРТ ГЭХЭД Л ОНИГОО Ч ОЙЛГОХГҮЙ МУНХАГ АТИГАР СЭТГҮҮЛЧ БУСДЫГ ӨДӨР ШӨНӨГҮЙ МУУЛЖ ТАЧААДАЖ БАЙХЫГ ХЭН ХАРАХЫГ ХҮСЭХ ВЭ ДЭЭ

Avatar

болдоо 2017-12-01 27.123.212.132

кккккк, үнэний ортой шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж