Оросууд телевиз үзэж, радио сонсох нь багасчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Оросууд телевиз үзэж, радио сонсох нь багасчээ

Оросууд телевиз үзэж, радио сонсох нь багасчээ

Долоон жилийн өмнөхтэй харьцуулахад телевиз үзэж, радио сонсдог оросуудын тоо хоёр дахин цөөрчээ. Харин цэвэрт агаарт гарч, эсвэл хувийн ногооны талбайдаа ажиллах нь ихэссэнийг судалгаа харууллаа хэмээн Олон нийтийн санаа бодлыг тандах судалгааны төв мэдээллээ.

Чөлөөт цагаа өнгөрүүлэх зуршил өөрчлөгдөж байгааг нийгэм судлаачид онцлон тэмдэглэж байна.

2010 оны судалгаагаар 47 хувь нь чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөхийг илүүд үздэг гэж хариулж байсан бол энэ оны судалгаагаар энэ үзүүлэлт 60 болж өссөн байна. 2010 онд 17 хувь нь цэвэр агаарт гарахыг илүүд үздэг байсан бол одоо энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 34 хувь болсон байна.

Мэдээж интернэтээр аялдаг хүний тоо нэмэгдэж байна. Таван хүн тутмын нэг нь интернэтээр “тэнэх” дуртай гэжээ. Харин ном уншиж чөлөөт цагаа өнгөрөөх хүний хувь долоон жилийн туршид төдийлөн өөрчлөгдөөгүй, 23 хувь хэвээр байгаа юм.

2010 онд оросуудын 63 хувь нь чөлөөт цагаараа телевиз үздэг байсан бол одоо энэ хувь 29 болж буурсан байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж