Ньюс хөтөч: Д.Пүрэвдаваа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Д.Пүрэвдаваа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Д.Пүрэвдаваа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 01

ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ

Сугар гараг. Билгийн тооллын 13, Гоё хүүхэн одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

2015.12.01 ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова Монголд айлчилж, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай Батламж бичгийг гардуулав.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ‘Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангасан ажил олгогчдын сайн туршлагыг түгээх нь’ сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг ХНХЯ-ы 10 давхрын хурлын танхимд болно. Хувийн хэвшлийн байгууллагууд болон төр, төрийн бусынхан оролцоно. 
  • Залуучуудын гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт ‘Туушин’ зочид буудалд болно. 

09.00

  • БСШУСЯ-ны 401 тоотод Сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдүүдэд зориулсан анхан шатны хэрэглээний 1000 үг бүхий зурагт толь бичгийг гардуулах арга хэмжээ болно. 

10.30

  • Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00

  • МСНЭ-ийн байранд “Сайн Засаглалыг хэрэгжүүлэхэд хурал, хэлэлцүүлэг “Хэвлэл мэдээллийн салбарт сайн засаглал ба Комплаенс нэвтрүүлэх нь“ хурал, хэлэлцүүлэг болно. Зохион байгуулагч: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл , Компанийн засаглалын үндэсний зөвлөл.
  • Улаанбаатар зочид буудалд ‘ХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр’-т зориулсан хэвлэлийн бага хурал болно. 

11.30

  • Нийслэлд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулагдсан талаар НИТХ-аас мэдээлэл хийнэ.
  • ‘Цус бэлэглэх өдөр’-т уриалсан ‘Хариу нэхээгүй тус’ өдөрлөг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд байрлах Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ байранд болно.
  • Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ‘Цэргийн тангараг’ өргөх ёслолын ажиллагаа болно.

12.30 

  • ‘Утааны эсрэг ээж, аавууд’ ТББ-аас Ялалтын талбайд утааны эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эсэргүүцэж жагсаал зохион байгуулна. 

14.00

  • Сангийн яамны спорт зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр ажлын анкет бөглүүлэх үйл ажиллагаа болно. Хувийн хэвшлийн байгууллага болон 9 дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээн ий хэлтсийнхэн оролцоно. 
  • Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн 50 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Өнөөгийн нийгмийн хөгжилд хүний оюун санааны хүчин зүйлийн гүйцэтгэх үүрэг” Эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурал зохион байгуулна. 

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР, ЭВЕНТ

  • Дуурь, бүжгийн эрдмийн театрын үзэгчдийн боловсролыг дээшлүүлэх зорилготой ‘Балет миний хобби’ хоёр жилийн хөтөлбөртэй сургалт өнөөдрөөс эхлэх ажээ.

19.00

  • ‘Баянмонгол’ жазз найрал хөгжмийн шинэ бүтээлийн ‘Мөнхөд дуурсах аялгуу’ тоглолт Улсын филармонид болно. 
  • ‘3 бүдүүн’ хамтлагийн ‘Хязгаар үгүй’ тоглолт ‘Улаанбаатар палас’-ын концертын их танхимд болно. 
  • Улсын драмын эрдмийн театрт Л.Толстойн ‘Адууны түүх’ жүжигтэй. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж