Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үндэсний хөтөлбөртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үндэсний хөтөлбөртэй боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үндэсний хөтөлбөртэй боллоо

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Тус хөтөлбөр хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар амьдралынх нь чанарт бодит өөрчлөлт орох юм. Хөтөлбөрт найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоонд бүрэн дүүрэн оролцох, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, статистик тоон мэдээллийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг тусгасан юм.

Үндэсний хөтөлбөрийг 2018-2022 онуудад хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллана.  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөрт тусгагдсан найман зорилт:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний алдагдсан чадварыг боломжит дээд хэмжээнд хүртэл эргэн сэргээнэ.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүх шатны боловсролд тэгш хамруулна.
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  4. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулна.
  5. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмжийн үйлчилгээг сайжруулна.
  6. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдээллийн нэгдсэн санг бий болгоно.
  7. Нийгмийн бүх орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралд нөлөөлөх аливаа асуудлаар тэдний оролцоог хангана.
  8. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гамшгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж