Монголыг томоохон загварын шоу болох ‘Гоёл’ наадмыг хуурамч гэж нэрлэх хүмүүс цөөнгүй бий. Үүний эсрэг ‘Гоёл’ наадмын 2015 оны топ модель Х.Бадамгэрэл өөрийн цахим хуудсандаа “Хэн юу гэж мэдэхгүйгээ мэдэмхийрэн энэ наадмын талаар дүгнэдэг элдэв бүх зүйлсийг үл тоон хамгаалан хайрладаг гэдгээ бахархалтайгаар хэлнэ.Энэ наадам 30 жилийн турш олон моделиудад урам зориг өгсөөр сургаж сайжруулсаар ирсэн юм. Ийм хэмжээний түүхтэй загварын салбарт хүчтэй хувь нэмэр оруулсан наадам Монголд байхгүй” хэмээн бичжээ. Сонирхуулахад түүнийг загварын салбарт хөтлөн оруулж, үргэлж дэмжсээр ирсэн, багш болох Т.Халиунаа өчигдөр отгон топоор тодорсон юм.
Э.Бурам