Алдааг ганц Н.Золжаргалд тохох ёсгүй

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Алдааг ганц Н.Золжаргалд тохох ёсгүй

Алдааг ганц Н.Золжаргалд тохох ёсгүй

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулсан. Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ дараах хариулт өглөө.

-Урьд шөнө төв банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилсан байна. Танд мэдээлэл байна уу. Ямар үндэслэлээр баривчилсан юм бол?

-Урьд шөнө саатуулсан гэдэг мэдээлэл авсан. Тодорхой мэдээлэл алга.

-Танай намыг эрх барих үед Монголбанк “Үнэ тогтворжуулах”  хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ нь баривчлах гол шалтгаан болсон юм биш үү?

-Монголбанкны бодлогын асуудлыг өнөөдөр дангаар нь Ардчилсан намтай холбох нь өрөөсгөл. Мөнгө, санхүүгийн бодлогыг тодорхойлдог гол яамыг 2012-2015 онд өнөөгийн эрх баригчид өөрсдөө удирдаж, гол үүрэг гүйцэтгэж байсан. Тухайлбал, 2012-2014 онд Сангийн яамыг УИХ-ын гишүүн Ч.Улаан, 2014-2015 онд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Сангийн яамыг удирдсан.  Үлдсэн хугацаанд нь Б.Болор сайд ажилласан.  Монгол Улсын санхүү эдийн засгийн бодлогыг Сангийн яам тодорхойлдог.

Мөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тухайн үед УИХ-ын гишүүн Б.Жавхлан ажиллаж байсан. Хамтын удирдлагын гол бодлого явж байсан. Аль нэг нам дангаараа явуулсан үйл ажиллагаа биш.

Алдааг нэг намд тохох нь утгагүй. Тэр үед олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Улс орны эдийн засгийн хүндрэлийг давах зорилгоор маш олон зөв хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Хууль хяналтын байгууллага шалгах шаардлага гараад шалгаж байгаа юм болов уу даа.

-Хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хууль зөрчив үү эсвэл?  

-Хувь хүнийх нь хувьд ямар хууль зөрчсөнийг мэдэхгүй. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг аваад үзэхээр хууль зөрчсөн зүйл байдаггүй. Би өөрөө Засгийн газрын гишүүн байсан.Монголбанк нийгэм, эдийн засагт хохирол учруулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй. Ипотекийн зээлээс эхлээд зөв зүйтэй хөтөлбөр хэрэгжүүлж байсан.  

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж