Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 30 дахь ‘Гоёл’ өчигдөр /2017.11.29/ Соёлын төв өргөөнд болсон билээ. Энэ жилийн топ моделиор загвар өмсөгч Т.Халиунаа тодорсон. “Гоёл” наадмыг жил болгон ‘Монгол газар’-ын Ц.Мянганбаяр ивээн тэтгэдэг байсан. Тэгвэл энэ жил тус наадам ивээн тэтгэгчээ сольжээ. ‘Гоёл-2017’ наадмыг “Цагаан шонхор” холдингийн захирал Ч.Энхтайван ивээн тэтгэсэн байна. Тодруулбал, “Гоёл-2018” наадмын топ моделиор шалгарсан Т.Халиуны шагнал болох арван сая төгрөгийг ‘Цагаан шонхор’ компани санхүүжүүлжээ.
Э.Бурам