Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Орхон аймгийн төрөх эмнэлэгт өчигдөр /2017.11.29/ гурван ихэр хүүхэд мэндэлжээ.  Гурван ихэрийн нэг нь хүү, хоёр нь охин бөгөөд эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган хэлжээ.

Гурван ихрийн ээж Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикт ажилладаг бөгөөд гурав дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүхэдтэй болсон байна. Ихэрүүд хоёр ахтай бөгөөд тэд тав болон долоон настай юм байна.

Орхон аймагт гурван ирэх хүүхэд төрсөн хоёр дахь тохиолдол нь энэ аж. Тодруулбал 13 жилийн өмнө тус аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байжээ. Орхон аймагт 2017 он гарснаас хойш 2338 эх амаржаад байгаа аж.

Ч.БОЛОР

Фотог: www.erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж