Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2017.11.30/ захирамж гаргаж, кекүшюзан Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан үүргээс чөлөөлжээ. Ямар шалтгаанаар чөлөөлсөн бэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадоржид зодуулж, гэмтэл авсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийг кекүшюзан Д.Батбаяр өмгөөлж байр сууриа илэрхийлсэн. Мөн дээрх маргааны дараа Япон улсад очихдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн нэрийн хуудас гаргасан нь алдаатай байсныг сошиалаар шүүмжилж, асашёорюү Д.Дагвадоржтой энэ асуудлаас болж маргалдсан.
Хувийн шугамаар ажил хөөцөлдөж явж, Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн нэрийн хуудас гаргасан нь буруутгагдах шалтгаан болсон байж болох талтай. Юутай ч Ерөнхийлөгч дээрх шалтгаанаар орон тооны бус зөвлөхөөс нь чөлөөлөв үү, эсвэл асашёорюү Д.Дагвадорж нарын маргаан нэрмээс болов уу гэдэг тодорхойгүй байна.
Г.ХОРОЛ