Монголын үе үеийн ТОП МОДЕЛЬ

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Монголын үе үеийн ТОП МОДЕЛЬ

Монголын үе үеийн ТОП МОДЕЛЬ

Монголын загварын ертөнцийн хамгийн том ёслол ‘Гоёл’ наадам өчигдөр болж, отгон топ модель тодорлоо. Загварын хүрээлэл дунд ‘хууччуулын’ эгнээнд багтах загвар өмсөгч Т.Халиунаа ‘Гоёл-2018’ наадмын Топ моделиор өргөмжлөгдсөн юм.

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын түүхэнд нийт 17 топ модель төржээ. Хамгийн анх 2001 онд “Топ модель” гэх өргөмжлөл хүртээхэд мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэл, мөн Азийн топ Д.Болормаа нар анхдагч болж байв. 

“Гоёл” наадмаас төрсөн топ моделиудыг танилцуулъя.


Э.ОДГЭРЭЛ

“Мөнхийн залуу хатагтай Э.Одгэрэл 2001 оны “Гоёл” наадмын топ модель. 1986 онд загварын ертөнцөд хөл тавьсан тэрбээр энэ жил 50 насны босго давсан ч тайзнаас буугаагүй байгаа. Runway моделийн карьераа бараг орхисон гэж болох ч editorial моделийн салбарт тэр одоо ч залуу хэвээрээ. Алдартай, томоохон брэндийн нүүр царай болж, олон янзын рекламд тоглосоор л байгаа. Э.Одгэрэл 1967.01.11-нд төржээ.


Д.БОЛОРМАА

Түүний хамт 2001 оны “Гоёл”-оос төрсөн өөр нэгэн топ нь Д.Болормаа. Азийн топ модель тодотголтой тэрбээр загвар өмсөгчийн карьераа орхисон ч энэ салбарт шинэ “бүтээгдэхүүн” бэлтгэх ажилд зүтгэж яваа. “Монгол модель” агентлагийг үүсгэн байгуулж,  захирлаар нь ажилладаг. Тэрбээр 1972.01.29-нд төржээ.


Д.ЦОЛМОН

2002 оны “Гоёл” наадмаас төрсөн топ модель. 1975 онд төрсөн, 17 настайдаа загварын ертөнцөд хөл тавьжээ.


Ч.ТУЯАЦЭЦЭГ

Дизайнерын хүссэнээр бүтээлийг нь амилуулж чаддаг гэж загварын хүрээнийхэн түүнийг үнэлдэг. 2003 онд “Гоёл” наадмаас топ модель өргөмжлөл хүртсэн. 1978 онд төрсөн, онгоцны үйлчлэгч мэргэжилтэй.


Х.УНДРАА

Хэвлэлийнхэн түүнийг “хамгийн даруухан топ” хэмээдэг. Олон нийтийн арга хэмжээнээс татгалзаж, харьцангуй нам гүм амьдардаг тэрбээр 1998 онд “Шилмэл загвар” агентлагаас загварын карьераа эхлүүлжээ.


Т.БАЯРЗУЛ

2005 оны топ модель. Элдэв маяггүй, даруу боловч ихэмсэг имижтэй бүсгүй гэр бүлийн амьдралд хөл тавьснаар загвар өмсөгчийн карьераа өндөрлүүлсэн юм.


Д.ПҮРЭВСҮРЭН

Хамгийн алдартай топ модель. Загвар өмсөгчөөс гадна үндсэн мэргэжил болох жүжигчнээр ажиллаж, нэлээд олон кинонд гол ба туслах дүр бүтээж амжсан. Басхүү айл гэрийн эзэгтэйнхээ үүргийг ч орхигдуулалгүй яваа авьяаслаг модель.


Г.УРАНЦЭЦЭГ

Өвөрмөц дүр төрх, мэргэжлийн ур чадвар сайтай түүнийг Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг модель гэж тодотгодог. Нүүрэндээ мэс хүргэсэн гэж багагүй шүүмжлэлд өртдөг ч загварын тайзан дээр төгс харагдаж чаддаг нэгэн. Г.Уранцэцэг 1984 онд төрсөн, 12 нас хүртлээ Германд амьдарч байжээ.


Г.АЛИМАА

Сурагчийн ширээнээс загварын тайз руу шилжсэн гэгддэг. 2008 оны топ модель.


 

О.УЯНГА

Эелдэг зантай, хүмүүжилтэй, сайн загвар өмсөгч гэгддэг О.Уянга 2009 онд “топ модель” өргөмжлөл хүртжээ. Тэрбээр Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй нэгэн.


Ч.УРАНБИЛЭГ

2010 оны “Гоёл” наадмын топ модель Ч.Уранбилэг. Түүнийг спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүй хэмээн ойр дотнынхон нь үнэлдэг юм билээ. Топ модель Д.Болормаагийн гарын шавь.


Э.СЭЛЭНГЭ

17 настайгаа загварын ертөнцтэй амьдралаа холбосон тэрбээр 21 насандаа топ модель болжээ.


Ч.УНДРАХ

“Гоёл”-ын 13 дахь топ модель Ч.Ундрах. Загварын хүрээлэлд дунд 12 жил зүтгэсний эцэст топоор өргөмжлөгдсөн түүнийг тухайн жилийн “Гоёл”-ын “битүү морь” байсан гэлцдэг.


О.ПҮРЭВДУЛАМ

Загвар өмсөгч, модель, жүжигчин, бас дуучин. “Catwalk” охидын хамтлагийн ахлагч.


С.АРИУНБИЛЭГ

13 наснаасаа загвар өмсөж эхэлсэн тэрбээр топ модель Д.Цолмонгийн шавь ажээ. Түүний биеийн өндөр 176 см, биеийн харьцаа 86-62-91.


Х.БАДАМГЭРЭЛ

2009 оны мисс. “Андра модель” агентлагийн захирал. Хүмүүнлэгийн үйлстэн. Нөхрийнхөө үнэнч туслах. 178 см өндөр, биеийн харьцаа 86-59-87.


Х.УЯНГА

“Гоёл”-оос төрсөн отгон топ. “Хамгийн гоё хөлтэй модель” гэж загварын хүрээнийхэн магтдаг. Анх 13 настайдаа “Гоёл”-д оролцсоноос хойш тасралтгүй 16 жил оролцсоны эцэст топ моделиор өргөмжлөгджээ. 1988 онд төрсөн, 180 см өндөр. Биеийн харьцаа 90-60-93.


ТОПГҮЙ “ГОЁЛ”

“Гоёл-2017” наадмаас топ модель шалгаруулаагүй. Шалтгааныг нь Дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаа ‘Шаардлага хангах модель байсангүй. Загвар өмсөгч бэлтгэгдээд топ моделийн хэмжээнд хүрсэн цагт тодруулах болно’ гэж тайлбарласан юм.

“Гоёл” наадмын 29 жилийн түүхэнд анх удаа топ модель шалгаруулалгүй өнжсөн наадам нь энэ болсон билээ.


Т.ХАЛИУНАА

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж