2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 411,324 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Эрдэнэт Авто Зам’ ХК /EAZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ‘Монгол Шевро” ХК-ийн /MVO/ ханш хамгийн өндөр буюу 14.40 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 659 ширхэг үнэт цаас 64.8 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаас 105.5 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 951 ширхэг үнэт цаас 95.1 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,244.57 нэгж болж 1.37 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,381,559,057,577,022 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ