АТГ-аар оролдож эхлэв үү? | News.MN

АТГ-аар оролдож эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

АТГ-аар оролдож эхлэв үү?

АТГ-аар оролдож эхлэв үү?

Засаг төр солигдсоны дараа эх захгүй халаа сэлгээ болдог. Энэ удаад хүчний байгууллагуудад хийх халаа сэлгээ хүчтэй өрнөж байна.  ЦЕГ болон ТЕГ-ын дарга нарын араас АТГ-ын даргыг солих сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч нуухгүй байгаа. Ойрын үед АТГ-ыг солино гэх асуудал ч улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга болон Х.Энхжаргал нарын хоорондын “тулаан” эхэллээ гэсэн хардлага ч улс төрийн хүрээнээс сонсогдож байна. Х.Энхжаргалын оронд Б.Билэгт, Д.Дорлигжав нарын нэрс ч сэм дуулдах болсон.

АТГ-ын ОНЗ-ийн дарга Г.Баасанг сэтгүүлчдэд хандаж,  “Бид АТГ-ын дарга Х.Энхжаргалын өрөөтэй аравдугаар сарын 23-нд танилцсан. Энэ өрөөтэй танилцсанаас хойш бидэнд ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр АТГ-ыг кодтой, цоожтой, хаалттай байгууллага болгосон байна” гэсний эсрэг  АТГ-ын зүгээс ОНЗ-ийн дарга Г.Баасанг шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл Г.Баасан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх ОНЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдад  хандаж ‘АТГ-ын дарга Х.Энхжаргал нь ажлаа байнга тасалдаг тул үүнийг огцруулах нь зүйтэй’ гэсэн хүсэлт гаргажээ. Энэ Ерөнхийлөгч болон АТГ-ын даргын хооронд тулаан эхэллээ гэсэн хардлага төрүүлж байгаа бололтой.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2017-11-30 122.201.22.18

ТОМИЛОГДСОН АРГА ЗАМ НЬ ЮУ БИЛЭЭ, ТӨРИЙН АЛБАНЫ МЕРИТ ЗАРЧМААР ТОМИЛОГДСОН УУ ГЭДЭГ НЬ ГОЛ АСУУДАЛ. АРД ИРГЭДЭД ХАНДАЖ УРИАЛАХ НЬ ЯАМ АГЕНТЛЕГИЙН ДАРГА НАРЫГ ТОМИЛОХ АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛСОН,

Avatar

Зочин 2017-11-30 122.201.21.246

АТГ, Дээд шүүх, прокурорд маш сайн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Эдгээр байгууллага хийх ёстой ажлаа хийхгүй харин зөвхөн өөрсдийн ашиг сонирхолын төлөө ажилладаг. Баасан гуай эдгээр луйварчдаас 100 дахин сайн ажиллана…

Avatar

hehe 2017-11-30 103.229.120.238

ATG-g hen hamgiin ih oroldono tuund hamgiin ih zurchil luiwar idsen uusan yum bii !!!

Avatar

Зочин 2017-11-30 183.81.171.3

АТГ олонд нэртэй улс төрчдийн зөрчлийг илрүүлэхээр тэрийг оролдлоо, энийг оролдлоо, тэр намыг хамгааллаа, энэ намыг оролдлоо гэнэ. Жирийн төрийн албан хаагчдын зөрчлийг илрүүлэхээр жирийн ядарсан сургуулийн захирлаар оролдлоо, ядарсан цэцэрлэгийн эрхлэгчээр оролдлоо гэнэ. Тэгээд яах ёстой юм бол доо

Avatar

5112 2017-11-30 202.131.225.197

ЭНЭ ДОЛИГОНУУР, ДАЛДГАНАСАН Х.ЭНХЖАРГАЛЫГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ГАЗРЫН ДАРГААР БААСАНГ ТОМИЛСОНЧ ЯАДГИЙН

Avatar

дорж 2017-11-30 202.9.41.223

Солих нь зүйтэй

Avatar

Зочин 2017-11-30 112.72.11.114

Aisan hund argal hudlono gedeg boljee AN iin duraar durgij dund chumogooroo jirgej baisa hede luivarchid. Ene harin darga surhii ym. Chimeegui baij baigaad hudlood ehlejee. Surjin darjin nuhod Baasan avgai Zenkhbold nariin sheesiig goojtol bariad shalgaad ug. Prokuror ny yahiig haray.

Avatar

Зочин 2017-11-30 66.181.180.119

Новшнууд мөнгөний принт нь баригдсанд хорсоод байнаа даа. АТГ сайн байна. Энэ маягаараа дэгээгээ аажмаар шидээд бай. Жараахайны ард тул, акулууд байдаг юм. АТГ-ын даргын суудалд санаархаж хуцаж байгаа Зика вирус болон түүний нохдын хоншоор тасраг. Харин АТГ-ыг бурхан ивээг. Ард түмэн дэмжиж байгаа шүү та нарыг

Avatar

Авлигачид бөхөлздөг АТГ-ын даргыг солих хэрэгтэй. 2017-11-30 27.123.212.134

Арчаагаа алдаж хамгийн том авлигач М.Энхболдод өвдөг сөгдөн бөхийж байсан адгийн шаар Х.Энхжаргалыг солих хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-11-30 66.181.180.119

Энхжаргал шиг ноён нуруутай шударга хүн энэ төрөөс бараг олдохгүй ховордсон цаг юм даа. Урваж шарваж ухаж хорлоод явахгүй хүнлэг хүн өнөөдрийн төрд ховор болсон цагт энэ хүн АТГ-д байгаа нь бас чухал. Энхжаргалыг бусад шарваачидтай зүйрлэж үзэлгүй ажлыг нь тайван хийлгэх хэрэгтэй.

Avatar

5112 2017-11-30 202.131.225.197

Сэтгэгдэл…[Хориотой Үг]..ДАЛДГАНАСАН [Хориотой Үг], [Хориотой Үг] ДОЛООГЧ. ТЭР ЗУРАГТААР ГАРЧ БАЙГААГ НЬ ЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж