АТГ-аар оролдож эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

АТГ-аар оролдож эхлэв үү?

АТГ-аар оролдож эхлэв үү?

Засаг төр солигдсоны дараа эх захгүй халаа сэлгээ болдог. Энэ удаад хүчний байгууллагуудад хийх халаа сэлгээ хүчтэй өрнөж байна.  ЦЕГ болон ТЕГ-ын дарга нарын араас АТГ-ын даргыг солих сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч нуухгүй байгаа. Ойрын үед АТГ-ыг солино гэх асуудал ч улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга болон Х.Энхжаргал нарын хоорондын “тулаан” эхэллээ гэсэн хардлага ч улс төрийн хүрээнээс сонсогдож байна. Х.Энхжаргалын оронд Б.Билэгт, Д.Дорлигжав нарын нэрс ч сэм дуулдах болсон.

АТГ-ын ОНЗ-ийн дарга Г.Баасанг сэтгүүлчдэд хандаж,  “Бид АТГ-ын дарга Х.Энхжаргалын өрөөтэй аравдугаар сарын 23-нд танилцсан. Энэ өрөөтэй танилцсанаас хойш бидэнд ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр АТГ-ыг кодтой, цоожтой, хаалттай байгууллага болгосон байна” гэсний эсрэг  АТГ-ын зүгээс ОНЗ-ийн дарга Г.Баасанг шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл Г.Баасан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх ОНЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдад  хандаж ‘АТГ-ын дарга Х.Энхжаргал нь ажлаа байнга тасалдаг тул үүнийг огцруулах нь зүйтэй’ гэсэн хүсэлт гаргажээ. Энэ Ерөнхийлөгч болон АТГ-ын даргын хооронд тулаан эхэллээ гэсэн хардлага төрүүлж байгаа бололтой.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж