Сүмийн дэргэд зохисгүй авирласан жуулчдыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Сүмийн дэргэд зохисгүй авирласан жуулчдыг баривчилжээ

Сүмийн дэргэд зохисгүй авирласан жуулчдыг баривчилжээ

Тайландад аялж явсан Америкийн хоёр жуулчныг  тус улсын алдартай Ват Арун сүмийн дэргэд өмдөө шувтлан зураг авхуулж, цахим сүлжээнд тавьсны улмаас баривчлан саатуулжээ. Тус улсын цагаачлалын албаныхан 38 настай Жосеф, Трэвис Десилва нарыг буддын шашинтнуудын ариун шүтээнийг үл хүндэтгэж, гутаан доромжилсон гэж үзэж, торгууль оноож, албадан нутаг буцаахаар болсон байна. Тайланд улс шашин шүтлэг болон хаант ёс уламжлалд хүндэтгэлгүй хандсан этгээдийг шийтгэдэг хатуу хуультай.  Тайландын буддын шашны ариун шүтээнд хүндэтгэлгүй хандсан Америкийн хоёр жуулчныг цагаачлалын албаны ажилтнууд өчигдөр Бангкокийн Дон Мыанг нисэх буудлаас онгоцонд суух гэж байхад нь баривчлан саатуулсан байна.

Тайландын цагаачлалын албаны төлөөлөгч мэдэгдэхдээ “Дээрх хэргийг өдүүлсэн хоёр жуулчны визийг нь тэр дор нь цуцалснаас гадна Тайландад зорчигчдын хар жагсаалтад оруулсан” гэжээ.

Жуулчдыг олон нийтийн газар нүцгэлж, шүтээн, мөргөлийн газрыг үл хүндэтгэсний учир тус бүрд нь 5000 батт (153 ам.доллар)-ын торгууль ноогдуулсан байна. Тайландын цагаачлалын газрын ажилтнуудын хэлснээр ийм хэрэг өдүүлсэн хүн хатуу шийтгэл хүлээдэг ч хоёр жуулчин харин ч гайгүй өнгөрсөн гэжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж