Нотариатчдын Танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Нотариатчдын Танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Нотариатчдын Танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Франц Улсын Финистер мужийн Нотариатчдын Танхимын Ерөнхийлөгч Антуан Демиеэ Дө Лигүе, Нотариат, Хуулийн Сургалт, Туршлага Солилцооны Франц Хятадын Төвийн Захирал Марилиз Хебрард, Парисын Шинжлэх Ухааны Зөвлөлийн Гишүүн Шарль Гизбэр болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Нотариатчдын Танхимын Дэд Ерөнхийлөгч Рихард Бок, ХБНГУ-ын Нотариатын Танхимын гадаад харилцааны зөвлөлийн гишүүн Давид Кёних нарыг тус тус хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, бүртгэлийн систем, цахим нотариат, түүний эрх зүйн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр газрын бүртгэлийн олон зуун жилийн түүх, арвин туршлагатай бөгөөд энэ чиглэлээр цахим бүртгэлийг нэвтрүүлсэн улс орнуудын ижил төрлийн байгууллагуудтай манай улс энэ чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Нотариатын тухай хууль нь анх 2007 онд батлагдсан бөгөөд 2011 онд шинэчлэн батлагдсан. Хууль зүй, дотоод хэргийн яам нь тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд шинэчилсэн найруулгыг 2018 онд батлуулахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж