БНАСАУ “Хвасон-15” пуужингийн зургийг нийтэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

БНАСАУ “Хвасон-15” пуужингийн зургийг нийтэлжээ

БНАСАУ “Хвасон-15” пуужингийн зургийг нийтэлжээ

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын “Родонг Шинмун” сонин лхагва гаригийн үүрээр хөөргөсөн “Хвасон-15” пуужингийн зургийг нийтэлсэн байна.

Тив хоорондын тусгалтай баллистик пуужингийн орой хэсэг нь дугуйрсан, мохоо хэлбэртэй болжээ. Өмнөх “Хвасон-14” пуужин нь хурц үзүүртэй байсан юм. Пуужин тээвэрлэх, угсрах, хөөргөх зориулалттай TEL тээвэрлэгч нь нэг талдаа ес, нийт 18 дугуйтай. Энэ нь шинэ пуужин өмнөх “Хвасон-14” пуужингаас илүү урт болохыг илтгэж байгаа аж. “Хвасон-14”-ыг 16 дугуйт тээвэрлэгчээр зөөж байжээ. 

“Родонг Шинмун” сонинд мөн пуужин хөөргөх үеийн, мөн Ким Жон Ун пуужин хөөргөх талбайд тушаал өгч буй гэрэл зургийг нийтэлсэн байна. Сонины эхний дөрвөн нүүрт зөвхөн пуужингийн тухай мэдээлэл, гэрэл зургууд байжээ. 

Сануулахад, лхагва гаригийн үүрээр харвасан пуужин 950 км орчим нисээд Япон тэнгист унасан юм. 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж