Томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагдлаа

Томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагдлаа

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 29-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагдаад байна.

Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн 23682, эрсдэлт бүлгийн хүүхэд 1801, жирэмсэн эмэгтэй 1530, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 34178, сургууль болон цэцэрлэгийн багш 15504, эрүүл мэндийн байгууллагын ажилчид 5398, бусад байгууллагын албан хаагчид 3435, сайн дурын дархлаажуулалтанд 593 хүн хамрагджээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж