“Шивээстэй” хавч маргааны сэдэв болов

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

“Шивээстэй” хавч маргааны сэдэв болов

“Шивээстэй”  хавч маргааны сэдэв болов

Канадын загасчид пепси ундааны лого шиг “шивээстэй”  хавч барьсан нь далайн бохирдол бидний таамаглаж буйгаас ч аймшигтай гамшиг сүйрлийн хэмжээнд хүрсний илрэл болжээ. Хавч Нью Брунсвикийн Гран-Манан хэмээх газрын далайн усанд загасчдын тавьсан торонд орсон байжээ.  Загасчдын нэг өдөрт л 12 лааз пепси уудаг Карисса Линдстранд хавчин дээрх логог төвөггүй таньсан боловч хавч чухам яаж ийм “шивээстэй” болсныг бодоод олоогүй гэнэ. Карисса Линдстранд хавчийг хараад  “Өө энэ чинь пепси байна шүү дээ” гэж уулга алдсан аж.

Загасдын хэн нь ч өмнө нь ийм зүйлтэй таарч байгаагүй гэнэ. Пепсиний шивээстэй хавчийг олсноос хойш бүтэн долоо хоног өнгөрсөн боловч ундааны лааз дээрх лого яаж яваад хавчин дээр наалдаж орхисныг хэн ч тайлбарлаж чадаагүй байна.

Зарим хүмүүс хавчийг далайн ёроолд хаягдсан ундааны лаазанд “амьдарч” байсан байж магадгүй гэдэг таамаг дэвшүүлсэн бол зарим нь хавч ундааны лааз олж залгисан байх гэжээ. Гэвч Линдстранд үүнд итгэхгүй байгаа юм. Ундааны лааз хавчны хувьд хэтэрхий том гэжээ. Хавчны дээрх “шивээс” яг л  хуулбар зураг  шиг маш тод ажээ.  Гэвч хавчны учир битүүлэг “шивээс”-нээс илүү далай тэнгис дэх хог хаягдал хэмжээгээ алдаж буй нь хамгийн санаа зовоосон асуудал болж байгаа юм. Хүн төрөлхтөн далай, тэнгисийн усанд жилд 5-13  сая тонн хог хаядаг ажээ. Далайн аялагч Эллен МакАртурын анхааруулснаар  2050 он гэхэд далай, тэнгисийн загас, шувуу болон бусад организмууд эдгээр хог хаягдлаар хооллодог болох гэнэ.

Хамгийн сүүлд байгаль орчин судлаачдын хийсэн нэгэн баримтат нэвтрүүлэгт Номхон далайн өмнөд хэсэг дэх хүн амьдардаггүй алслагдсан шүрэн арал дээр 38 сая ширхэг буюу 18 тонн хуванцар сав далайн давалгаанд хөөгдөн эрэг дээр овоорч буйг харуулсан.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж