Тоосонцор амьтдад эрсдэл учруулж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Тоосонцор амьтдад эрсдэл учруулж байна

Исландын өмнөд нутгийн фермерүүд тэжээмэл амьтдаа галт уулын тоосонцороос хамгаалах хэрэгтэй болж байна. Галт уулын тоосонцор флуоридын хордолт үүсгэж магадгүй бөгөөд хэрвээ ан амьтад тоосонцороор удаан хугацаанд амьсгалбал дотуур цус алдаж, урт хугацаандаа ясны гэмтэл авч, шүдгүй болох эрсдэлтэй байгаа юм. Тиймээс орон нутгийн фермерүүд мал, тэжээвэр амьтдаа битүү хашаанд хаших арга хэмжээ авч эхлээд байна. Галт уулын өмнө талын бүс нутгаар 10 см хүртэл зузаан үнс, тоосонцор газар тогтоод байна. Нуур, цөөрмүүдэд унасан үнс, тоосонцорууд зууралдан цемент шиг шавар үүсгээд байгаа бөгөөд нугас, галуу гэх мэт усны шувуудын далавч нь их хэмжээний тоосонцортой холилдож зууралдсанаас, нисэж чадахгүй байгаа үзэгдэл ажиглагдаж байна.

Зураг дээр: Фермер Berglind Hilmarsdottir малаа хайнгаа өөрийгөө тоосонцороос хамгаалж байна.

Болж буй байгалийн үзэгдлийн талаар “Энэ бидэнд их сургамж өглөө” гэж Исландын Ерөнхийлөгч Olaf Ragnar Grimsson ярьсан. “Хэрвээ тоосонцороор удаан амьсгалах юм уу тоосонцор идвэл флуоридын хордлого үүсэх болно. Үнсэнд байгаа флуорид мал, амьтны ходоодонд орсноор хүчил үүсгэж, ходоодыг дотроос нь шархлуулж, цоолох ба цус алдалтанд хүргэх болно. Мөн судсан дахь цусанд агуулагддаг кальцтай урвалд орж ясыг хэврэгшүүлэх буюу шүдгүй болох аюулд оруулна. Үүний эсрэг бидний хийж чадах зүйл бол малаа саравч, битүү амбаарт оруулж, цонхыг нь битүүлж, цэвэр, ус, өвс хүнс өгөх хэрэгтэй” гэж орон нутгийн фермер “Associated Press”агентлагын сурвалжлагчид ярьсан. Тус улсын иргэний хамгаалалтын байгууллагын багууд орон нутгийн фермерүүд дээр очин тоног төхөөрөмж, мэргэжлийн зөвлөгөө өгч тусламж үзүүлж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж