“Парис-2017” чөлөөт бөхийн ДАШТ болон ЕАШТ-ий мөнгөн медальт Польшийн дагестан бөх Магомедмурад Гажиев 2017 оны Польшийн шилдэг тамирчинд нэр дэвшжээ. 1926 оноос хойш шалгаруулж эхэлсэн бөгөөд 83 жилийн түүхэнд бөхийн төрлөөр Анжей Малина 1986, Анжей Вронский 1994 онд шилдэг тамирчин болж байв. “Бавари Мюнхен”-ий хөлбөмбөгч Роберт Левандовски, олимпийн хошой аварга, жад шидэлтийн тамирчин Анита Володарчик, дэлхийн гурван удаагийн аварга дүүгүүр шидэгч Павел Файдек, UFC-гийн тамирчин Йоанна Енжейчик нарын шилдгүүд түүнтэй өрсөлдөхөөр нэр дэвшээд байна. Польшийн шилдэг тамирчинг ВМW автомашины эзэн болох бөгөөд нэгдүгээр сарын 6-нд тодорно.
Эх сурвалж: МЧБХ