Токиогийн олимп хүртэл Куба улстай хамтарна

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Токиогийн олимп хүртэл Куба улстай хамтарна

Токиогийн олимп хүртэл Куба улстай хамтарна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц энэ өдрүүдэд Куба улсад ажил хэргийн шугамаар очоод байгаа ажээ. Албаны уулзалтуудын хүрээнд Монгол, Куба улс 2020 оны Токиогийн олимп хүртэл хамтран ажиллахаар болж, уг гэрээг үзэглэсэн байна.

Хамтын ажиллагааны гол зорилгыг зарим спортын тамирчдын бэлтгэл, сургуулилтад чиглүүлэх бөгөөд боксын сургалт, дасгалжуулалт, хамтарсан бэлтгэлд тус улстай илүү хамтран ажиллах бололтой.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж