УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авч, саналаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Энэ хуульд өөрчлөлт оруулахтай хамт Төрийн албан хаагчийн тухай хуульд өөрчлөлт орох юм байна. Гол санаа нь аймаг, орон нутгийн иргэдийн хуралд төрийн албан хаагч ажиллах боломжийг нээж өгч байгаа юм байна. Иргэдийн хурал бол иргэдийн төлөөлөл байхаас ялсан намын төлөөлөл байж болохгүй. Ялангуяа төрийн албанд намын төлөөлөл оролцдог учраас намын албан тушаал болчих вий гэсэн болгоомжлол байна. Заавал ийм өөрчлөлт оруулах шаардлагатай юу гэсэн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Тогтохсүрэн “Иргэдийн хуулийн төлөөлөгчдийг яагаад төрийн захиргааны албан хаагч болгосон бэ гэвэл өнгөрсөн хугацаанд ИТХ-ын төлөөлөгч 100 хувь төрийн албан хаагч байх мөн гуравны нэг нь төрийн албан хаагч байх хууль өмнө нь байсан. 2008 оноос Иргэдийн хурлын төлөөлөгч төрийн албан хаагч байж болохгүй гэдэг хууль үйлчилж эхэлсэн. Аймаг, суманд иргэдийн хурал сумын нийгэм эдийн засаг, байгаль орчны асуудал ярих гэхээр хурлын чадав сул байдаг. Парактик дээр аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нар төлөөлөгчдийн асуудлыг шийддэг, барьцаанд байгаа юм. Түүнээс гадна Иргэдийн хуралд хамгийн чадварлаг хүмүүс байдаг ч ажилгүй байгаад байдаг. Ийм гурван үндэслэлээр энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар оруулж ирсэн. Хамгийн зохистой хувилбар нь иргэдийн хурлын төлөөлөгчдийн 3/1 нь төрийн захиргааны албан хаагч байж болно гэсэн өөрчлөлт оруулж ирж байна.
Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураах гэсэн боловч, санал оруулсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат саналаа татсан учраас төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Чуулганаар Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.
Ш.ЧИМЭГ