Л.Болд: Нээлттэй сонсгол хийх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Л.Болд: Нээлттэй сонсгол хийх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

Л.Болд: Нээлттэй сонсгол хийх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Нээлттэй сонсгол хийх эсэхийг хэлэлцэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг өнгөрсөн долоо хоног хуралдахаар байсан ч хойшилсон. 

УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшүүлсэн Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсголыг нэг тийш нь болгох санал гаргасан. Тэрбээр энэ долоо хоногт нээлттэй сонсгол хийх ажлын хэсгийн хуралдаан хийхээр цаг товлосон ч гишүүдийн ирц хүрэхгүй байна гэсэн буруу мэдээлэл олон нийтийн дунд явсан. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга нээлттэй сонсгол хийх ажлын хэсэг хуралдах асуудлыг шийдвэрлээгүй, энэ долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг ярилцсан. УИХ-ын чуулган дээр ТЕГ-ын даргад гүтгүүлсэн хүн нь би. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хуулийн байгууллагаар шалгах ёстой. Гэтэл энэ өдрүүдэд АТГ-аас Хойд Солонгосоос бичиг ирсэн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ цаг үед ийм асуудлыг ярьж байгаа нь буруу. Үүний цаана УИХ-ын гишүүдийг эвгүй байдалд оруулах, бүгдийг барьж байгаа гэх ойлголтыг өгч байна. Тиймээс энэ асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай гэсэн юм.

УИХ-ын даргын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ажлын хэсэг хуралдаж, шийдвэр гаргах үүрэг өгсөн байна. Ажлын хэсэг энэ долоо хоногт хоёр удаа хуралдахаар цаг товлосон ч хойшилсон. Тиймээс ирэх долоо хоногт ажлын хэсэг хуралдаж, нээлттэй сонсгол хийх эсэх асуудлыг тодорхой болгох  юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж