Бүртгүүлээгүй иргэдийн хураамжийг буцааж олгоно

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Бүртгүүлээгүй иргэдийн хураамжийг буцааж олгоно

Өмнөд Солонгос улсад гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг өнгөрсөн сарын 26-28-ны хооронд бүртгэсэн билээ. Бүртгэлд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулан нийт 9600 хүн бүртгүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Бүртгэлийн хураамж болох 30 мянган төгрөгийг банкинд тушаасан атлаа бүртгэлд хамрагдаж чадаагүй хүндэтгэх шалтгааныг үндэслэн өргөдөл гаргасан 200 гаруй иргэний хураамжийн төлбөрийг харьяа Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээр нь дамжуулан буцаан олгох шийдвэр гарсан байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтнууд өргөдлийг хүлээн авч, цохолт хийгээд БНСУ руу шилжүүлнэ.  Үүнийг нь үндэслэн солонгосын талаас мөнгө ирүүлэх гэнэ.

Энэ удаагийн бүртгэлд 9600 иргэн бүртгүүлснээс Өмнөд Солонгосын талаас гурван мянган ажиллах хүч авах квот ирүүлсэн аж. Энэ дагуу иргэдээс хэлний шалгалтыг ирэх есдүгээр сарын 3, 4 нд авахаар болжээ. Энэ сарын 18 гэхэд хаана ямар байдлаар шалгалт авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгөх гэнэ. 

Д.Долгор
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж