VIII Богд Жавзандамба дэлгэцэнд мөнхөрнө

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

VIII Богд Жавзандамба дэлгэцэнд мөнхөрнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ойг ирэх арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ёслон тэмдэглэхээр болсон билээ. Ойг угтаж Монголын үндэсний кино урлагийн академи VIII Богд Жавзандамба хутагтын амьдралын тухай уран сайхны кино бүтээж байна. Уг киноны зохиолыг төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр бичиж, найруулагчаар Д.Батбаяр ажиллаж байгаа бөгөөд гол дүрүүдэд олны танил жүжигчдээсгадна залуу жүжигчид тоглож байгаа гэнэ. Энэхүү кинонд наймдугаар Богд Жавзандамбыг  хувь хүн, шашны тэргүүн  нөлөө бүхий томоохон  зүтгэлтэн байсан талаас нь харуулахыг зорьжээ. Мөн хойч үедээ түүхийг үнэнээр нь үлдээхийн тулд  түүний амьдралтай холбоотой судалгааг ул суурьтай хийсэн байна
Үндэсний кино урлагийн аккадеми хоёр жилийн өмнөөс санаачлан 60 хүний бүрэлдэхүүнтэй киноны багийг гаргасан бөгөөд эхний ээлжинд Архангай аймаг болон Булган аймаг, Амарбаясгалант хийд зэрэг газарт зураг авалтаа хийх юм байна. “Богд хаан” киноны хөгжмийг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров бичжээ. Түүнчлэн киноны зураг авалтаас сэдэвлэн баримтат кино ч хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Мөн түүхэн сэдэвт уран сайхны киноны талаар цуврал нэвтрүүлэг бэлтгэхээс гадна ном болгон уншигчдын гарт хүргэх ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж