УИХ-ын чуулганаар томилгоотой холбоотой асуудал хэлэлцэх үед гишүүдийн ирц 90 хувиас дээш гардаг, бусад үед 50 хувийн ирцтэй байдаг билээ. Зарим үед чуулганы танхимд арав хүрэхгүй гишүүн хууль хэлэлцээд сууж байна гэх шүүмжлэл ч гардаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдрийн чуулганы үеэр “Цэцэрлэгийн хүүхэд 15 минут хоцроход оруулахгүй, хаалгаа барьдаг. Гэтэл УИХ-ын гишүүд хуралдааны цагаас 40-өөс 50 минут хоцорч байна. Тэгэхээр чуулган эхлээд 20 минутын дараа хаалгаа барьдаг болмоор байна. Хоцролт, уван цувсаар арай дэндэж байна” хэмээн шүүмжлэв. Харин түүний шүүмжлэлийг УИХ-ын дарга М.Энхболд дэмжиж, гишүүдэд сануулга өгөв.
Т.НОМИН