Хорватын генерал шүүх хурал дээр хор ууж амиа хорлов

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Хорватын генерал шүүх хурал дээр хор ууж амиа хорлов

Өчигдөр Гаагийн олон улсын шүүх хурлын үеэр Боснийн Хорватын генерал Слободан Праляк 20 жилийн ял сонссон даруйдаа хор ууж, амиа хорлосон хэрэг гарчээ. 90-ээд оны Балканы хойг дахь дайны үеэр өдүүлсэн гэмт хэргийн шүүх хурлыг Хорватын телевизээр шууд дамжуулж байжээ. Театр киноны найруулагчаас армийн генерал болж дэвшсэн Слободан Пралякийн энэ үйлдлийг телевизээр үзсэн хүмүүс түүний ээлжит драм гэж бодсон байна. 72 настай Слободан Пратяк Гаагийн шүүхийн ойролцоох эмнэлэгт нас барсан гэнэ. Жижиг шилтэй хор уухаас өмнө Пратяк “Шүүгчдээ, Слободан Пратяк бол дайны гэмт хэрэгтэн биш. Би эсэргүүцэж байна” хэмээн орилжээ. Тэгэнгүүтээ “Миний энэ  бол хор” хэмээн хэлсэн байна.  Түүнтэй хамт  Балканы хойгийн дайнаар үндэстний цөөнх муслим шашинт иргэдийг хоморголон хөнөөсөн Боснийн Хорватын армийн генерал, улстөрч таван хүнийг шүүж байжээ. Гэвч, энэ харамсалтай явдлаас болоод тэднийг шүүх хурал тасалджээ.

Слободан Пратяк бол 1992-1995 оны хооронд Хорватын дэмжлэгтэйгээр Боснийн армийн эсрэг цэргийн ажиллагааг зохион байгуулсан зургаан хүний нэг юм. Хорватын ерөнхий сайд Андрей Пленкович Слободан Пратякийн амиа хорлосон хэргийг Гаагийн олон улсын шүүхийн шударга бус шүүлтэд өгсөн “мессеж” гэж мэдэгдсэн байна.

Слободан Балканы дайны үед өдүүлсэн гэмт хэрэгтээ 20 жилийн ял авах хүртлээ 13 жил хоригдсон юм. Гэвч Слободан Пратяк  ялынхаа  гуравны хоёрыг нэгэнт эдэлсэн болохоор суллагдах магадлалтай байжээ. Түүнийг шүүх хурал дээр хор ууж амиа хорлосны дараа хорватчууд түүний хойноос лаа асааж, дурсгалыг нь хүндэтгэсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж