Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өчигдөр /2017.11.29/ орой баривчлан саатуулжээ. Түүнийг гэртээ байхад нь АТГ-аас баривчлан саатуулсан байна. АТГ Н.Золжаргалыг “Чингис’ бонд, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр шалгаж эхэлжээ.
Албан бус мэдээллээр ‘Чингис’ бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”’-т хамрагдсан төсөл, арга хэмжээний үр дүн болон эрх мэдлээ хэтрүүлэн мөнгө хэвлэсэн эсэхийг шалгаж буй юм байна.
Т.НОМИН